2013-2014
оны хичээлийн жилд дотуур байранд 2115 хүүхэд амьдарч, 27 багш ажиллаж байсан бол 2015-2016 оны хичээлийн жилд 2124 хүүхэд амьдарч, 29 багш ажиллаж байна. Хөтөлбөрийн хүрээнд дотуур байрны орчин
нөхцөлийг сайжруулах, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх чиглэлээр дараах хөрөнгө оруулалтуудыг хийсэн байна.
Орон нутаг хөгжүүлэх сан, “Дэлхий
зөн” ОУБ-ын хөрөнгө оруулалтаар 5 сургуулийн дотуур хатуу зөөлөн
эдлэлийг шинэчилсэн, “Алслагдсан хөдөөгийн малчдын хүүхдүүдийн бага боловсролын үр дүнг
сайжруулах нь” төслийн хүрээнд 10 сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур
байрны “Хүүхэд хөгжлийн танхим”, “Миний номын өргөө”, “бага боловсрол нөхөн
олгох танхим” зэргийг шинээр болон шинэчлэн тохижуулсан, Дэлхийн зөн
ОУБайгууллага, Мобиком ХХК болон сум хөгжүүлэх сангийн хөрөнгө оруулалтаар 6
сургууль, дотуур байрны ариун цэврийн байгууламжийг шинээр барьсан, эцэг
эхчүүд, иргэд олон нийтийн санал санаачилгаар бүх дотуур байрны орчин нөхцөлийг
сайжруулах хөрөнгө оруулалтуудыг ЕБС-иуд хийсэн байна. 2013 оноос хойш 13 сургуулийн дотуур байрны гал тогооны тоног төхөөрөмжийг бүрэн
шинэчилж ажилласан банйа. 2013-2016 онд Хархорин сумын Орхон цогцолбор
сургуулийн 150 хүүхдийн дотуур байрны барилгыг шинээр ашиглалтад оруулсан бол
Хужирт, Бат-Өлзий, Нарийнтээл, Бүрд, Тарагт, Уянга сумын
Жаргалант багийн сургуулийн дотуур байрны барилгад их засвар хийсэн байна.
Энэхүү барилга угсралт, их засварын ажилд нийт 1.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт
хийгдсэн бол Сургуулийн дотуур байранд 2013 оноос хойш 2,3 тэрбум төгрөгийн хөрөнгө
оруулалт хийгдсэн байна.