2016/10/17

2016 оны элсэлтийн ерөнхий шалгалтын дүн

Манай аймаг элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр 2006 оноос хойш улсын хэмжээнд тогтмол 1-5 дугаар байрт шалгарч, улсын дунджаас дээгүүр түвшинд шалгагдаж ирсэн билээ. Энэ онд Монгол хэл, Монгол хэл бичиг, Нийгэм, Биологи, Хими, Газарзүй, Түүхийн хичээлээр улсад тэргүүн байранд, Математик, Физикийн хичээлээр 2-р байрт, Гадаад хэлний хичээлээр 3-р барт шалгарч, аймгийн нэгтсэн дүнгээр өмнөх жилийн амжилтуудаа ахиулан 527.6 хэмжээст онооны дундажтай улсад хэмжээнд 1-р байрт шалгарсан байна. 

2016 оны элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр Хайрхандулаан 603,1, Мэргэд 602,5, Хархорин сумын гинзгийрүүлсэн сургалттай ЕБС-600,2, Хархорин сумын 2-р сургууль-550,6, Бүрд-541,8, Арвайхээр сумын 2-р сургууль-537,2, Баян-Өндөр -537, Уянга сумын 2-р сургууль-535,9, ББУлаан-534,7, Арвайхээр сумын 1-р сургууль-531,1, Сант-530,6, Гучин-Ус-527,8 хэмжээст онооны дундажтай аймгийн дундаж болох 527,6 онооноос дээгүүр түвшинд шалгагдсан байна.

Зурагт мэдээ

Зурагт мэдээ