Аймгийн Засаг даргын Үйл ажиллагааны хөтөлбөрт тусган хэрэгжүүлж байгаа
нэг томоохон зорилт бол соёл, урлагийн гадаад хамтын ажиллагааг
өргөжүүлэх, хөрш зэргэлдээ оронд туршлага судлах, соёл, урлагийн аялал
жуулчлалыг хөгжүүлэх үйл ажиллагаа.
Энэ зорилтын хүрээнд Өвөрхангай
аймгийн Засаг даргын дэргэдэх БСГ-ын СУХ, Соёлын төвийн эрхэлэгчид
БНХАУ-ын ӨМӨЗО-ныг зорин Шилийн гол аймагт туршлага судлан, тэндхийн
Ажил мэргэжлийн сургуулийн салбар болох Өвөрмонголын алдарт морин хуурч
Чибулагийн нэрэмжит Морин хуурын сургууль номын сан, музейн үйл
ажиллагаатай танилцаад ирлээ.Цаашид хамтран ажиллах боломж бүрдэж байна.